Slide background
Slide background
Slide background

Үндэсний соёл, урлаг- Монгол бичгийн гайхамшиг чуулган

DSCF3239Аймгийн хөгжлийн цогц бодлого болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Бүх нийтийн монгол хэл, бичгийн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх “ зорилтын хүрээнд “Үндэсний соёл, урлаг- Монгол бичгийн гайхамшиг” чуулганыг 2013 оны 10 дугаар сарын 24-нд зохион байгуулагдлаа. Чуулганд аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал, ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн, ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ш.Нямдаваа, МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, МОНЦАМЭ сонины фото сурвалжлагч Д.Цэрэнжамц, Монголын “Бичиг соёлын төв”-ийн тэргүүн Д.Ганбаатар болон сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн багш нар, ”Монгол гайхамшиг” наадмын тэргүүн байрын шагналт циркийн жүжигчид, сумдын соёлын төвийн эрхлэгчид, ерөнхий боловсролын сургуулийн захирал, монгол хэл бичгийн багш нар, ахмадууд, аймгийн Зураач Урчуудын Холбооныхон зэрэг 170 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал чуулганыг нээж хэлсэн үгэндээ “…Монгол бичгээ хүн бүр сурч байнгын хэрэглээ болгох, үр хойчдоо түүний гайхамшгийг мэдрүүлж өвлүүлэх нь та бидний хүн төрөлхтний түүний дотор монголын түүхийн өмнө хүлээх үүрэг бас харицлага юм. Энэ бол би Монгол хүн гэж хэлэхийн тулд монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой гэсэн ухаант дээдсийнхээ сургаалийг биелүүлнэ гэсэн үг ээ… “ хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Чуулганд ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ш.Нямдаваа, Багшийн сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш Д.Мөнхтуяа, Монголын “Бичиг соёлын төв”-ийн тэргүүн Д.Ганбаатар нар Монгол бичгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, Монгол бичгийн үүсэл хөгжил, өнөөгийн байдал, Монгол уран бичлэгийн хөгжлийн талаар илтгэлүүд тавив.

Мөн энэ чуулганы хүрээнд Монгол бичгийг хэрэглээг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдаж хэлэлцүүлгээс нэгж дээр буюу сургууль, багш нар, орон нутгийн буюу аймаг сумдад, төр засаг буюу үндэсний хэмжээнд шийдвэр гаргах, хэрэгжүүлэх зөвлөмжийг 3 түвшинд гаргасан юм. МУСТА,Олон улсын циркийн Хүнд үзүүлбэрийн уралдааны алтан медальт, Монгол гайхамшиг наадмын тэргүүн шагналт Д..Áààòàð, МУСТА, Улсын циркийн жүжигчин А.отгонбаяр, Монголын мэргэжлийн циркийн уралдааны мөнгөн медальт, уран нугараач н.Нарангарав нар чуулганд оролцогчдод циркийн хүнд үзүүлбэрийн тоглолт үзүүллээ. Эдгээр уран бүтээлчид Эрдэнэбулган сумын хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүд, ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчид, тэдний эцэг эхчүүдэд тоглолтоо үзүүлэхийн зэрэгцээ, хүүхдийнхээ авъяасыг хэрхэн нээж, хөгжүүлэх талаар сургалт, зөвлөгөөг 10 дугаар сарын 28-ныг дуустал Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс дээр зохион байгуулахаар боллоо. Аймгийн нийтийн номын сан, Багшийн сургууль, сумдын ерөнхий боловсролын сургуулиудаас хамтран зохион байгуулсан Монгол уран бичлэгийн үзэсгэлэн, уралдаан Багшийн сургуулийн номын санд зохион байгуулагдлаа. Монгол уран бичлэгийн уралдааныг багш, сурагч гэсэн 2 ангиллаар явуулсан бөгөөд багш нараас I байрыг Хайрхан сумын Түүхийн багш О.Чулуунбаатар, II байрыг Эрдэнэмандал сумын технологийн багш Б.Золбаяр, III байрыг Багшийн сургуулийн Монгол хэл-уран зохиолын IY дамжааны оюутан П.Батболор нар, сурагчдын ангилалд I байрыг Хайрхан сумын ЕБС-ийн сурагч н.Жавзандулам, II байрыг Хашаат сумын ЕБС-ийн сурагч Б.Балгармаа нар тус тус эзэллээ.

“Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа чуулганд оролцсон Багшийн сургуулийн болон ЕБС-ийн Монгол хэлбичиг, уран зохиолын багш нарт араг зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулснаар чуулганы үйл ажиллагаа өндөрлөлөө. - See more at: http://zasag.mn/m/arkhangai/view/3485#sthash.swO0UoRH.dpuf