Slide background
Slide background
Slide background

Өвөрмонголын соёлын өдрүүд Архангай аймагт зохион байгуулагдана

c833fc2cddbcfd35bf552c56879804a1 Өвөрмонголын ардын засгийн газрын төлөөлөгчид Архангай аймагт хоёр өдрийн хугацаатайгаар албан айлчлал хийлээ. ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны гадаад суртал ухуулгын газрын дарга Баяржаргал, мөн хэвлэл мэдээллийн албаны гадаад харилцааны дэд дарга Рень Ли хуа тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалын зорилго нь ирэх зургаадугаар сард Өвөрмонголын соёлын өдрүүдийг Архангай аймагт зохион байгуулах цаашдаа нийгмийн салбарт хамтарч ажиллах боломжийг судлахаар иржээ. Өвөрмонголын соёлын өдрүүд өмнө нь УБ, Дархан, Эрдэнэт хотуудад зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ удаа хөдөө орон нутгаас анх удаа Архангай аймагт зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Архангай аймгийн Засаг даргаар ахлуулсан баг өнгөрсөн гуравдугаар сард мөн Хөх хотод албан айлчлал хийсэн бөгөөд айлчлалын үеэр Архангай аймаг Өвөрмонголтой - Эрүүл мэнд - Хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах санал солилцсныг энэ үеэр ирсэн төлөөлөгчид дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Төлөөлөгчид аймгийн удирдлагуудтай уулзалт хийсний дараа Музей, Хүүхдийн номын ордон, Тамир тв, АВ тв-ийн үйл ажиллагаатай танилцаж, ХДТ-ын уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхлоо. Зургадугаар сарын 20-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн соёлын өдрүүдээр Өвөрмонголын ардын анагаах ухааны эмч мэргэжилтнүүд ирж үнэ төлбөргүй эмчилгээ оношилгоог хийх бөгөөд, гэрэл зургийн үзэсгэлэн, номын баяр зэрэг арга хэмжээнүүд зохиогдох юм. Уг саналыг аймгийн зүгээс дэмжсэн бөгөөд цаашдын нийгмийн салбарт хэрхэн хамтарч ажиллахаа хоёр тал харилцан судласны үндсэн дээр гэрээ байгуулах юм.

Оношилгооны төвтэй болсонд иргэд сэтгэл өндөр байна.

1506664_226156940892585_1884152871_nШинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н. Алтанхуяг, ЭМЯ-тай хамтран өөрийн багцаас 24 тэрбум төгрөгийг 11 аймагт оношилгооны төв бий болгоход зарцуулсан. Энэхүү ажил өнөөдөр Архангай аймагт биелэлээ олж аймгийн Нэгдсэн эмнэлэгт түшиглэсэн оношилгооны төв нээгдлээ. Тус оношилгооны төв нь 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бий болсон бөгөөд дуран авиа, рентген, нүд шүд, хамар хоолойн гэх мэтчилэн аппаратууд нь сүүлийн үеийн загварынх ажээ. Хамгийн чухал нь Архангайчууд оношилгоо хийлгэх гэж хотыг зорих бус аймагтаа иж бүрэн оношилгоо шинжилгээнд хамрагдах боломжтой болж буйгаараа эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд улам ойртож байгаагийн нэг жишээ юм. Жилд дунджаар Архангай аймгийн 1300 гаруй иргэд А-13 маягт авч УБ-ыг зорьдгоос 800-д нь зөвхөн нарийн шинжилгээ хийлгэхээр очдог гэсэн судалгаа байдаг.

Архангай аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар зөвлөгөөн боллоо.

11111ИТХ-ын ажлын алба санаачлан ИТХ-ын төлөөлөгчдөд аймгийн хэлтэс агентлагуудын 2013 оны ажлын тайлан, цаг үеийн мэдээллийг хүргэх уулзалт зөвлөгөөн болон спортын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Анхдугаар зөвлөгөөний талаар төлөөлөгчид өндөр сэтгэлтэй үлдсэн бөгөөд цаашдаа улирал тутам энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулахаар боллоо. Иргэдийн хурлын үеэр бүрэлдэхүүнээрээ цуглаж асуудлын гарц хайж, шийдэр гаргадаг төлөөлөгчид намын үзэл бодол, байр сууриараа талцдаг ч спортын арга хэмжээн дээр нэг баг болж эерэг уур амьсгал бүрдүүлж чадсан юм. 2012 оны шинэ хурлын ажлын алба бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсныхаа хирээр иргэдийн төлөөлөгчид болон иргэд рүү чиглэсэн олон шинэ ажлуудыг санаачлан зохион байгуулж байна. Олонхи болон цөөнхийн үзэл бодол орон нутгийн хөгжил дэвшил, бодлогын асуудалд харилцан адилгүй зөрчилдөөнтэй байдаг хэдий ч энэ арга хэмжээнээс төлөөлөгчид бие биенийхээ давуу талуудыг олж харсан, шинэ тааламжтай орчин бүрдүүлж чадсан хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн онцолж байна.

Архангай аймгийн 19 сумын Хурлын дарга, Засаг дарга болон 99 багийн Засаг дарга нарын нэгдсэн сургалт семинар боллоо

дарга  Архангай аймгийн ЗДТГ-аас аймгийнхаа 19 сум болоод 99 багийн Засаг дарга нарын нэгдсэн сургалт семнарыг гурван өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Нэгдсэн сургалт семинар шинэ мэдээлэл, асуулт хариулт, идэвхитэй оролцоо бүхий уур амьсгал дунд үр дүнтэй явагджээ. 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сум багийн Засаг дарга нар анх удаа цугларч асуудлаа ярилцаж, туршлага солилцож байгаа юм. Аймгийн ЗДТГ-ын дарга Б. Лхагвасүрэн хэлэхдээ энэ удаагийн хурал их үр дүнтэй онцлог сургалт юм. Учир нь өмнө нь ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг сум багуудад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг болох, юун дээр гацдаг болохыг судалж нягталсан байгаа, бид гурван өдөр хийх сургалтандаа тэр бүх хүндрэл бэрхшээлт асуултын хариуг тайлж өгөхийг хичээх болно. Мөн 2013 оны 11 дүгээр сарын 25-аас орон даяар эхлэх өрхийн амьжиргааны судалгаанд хэрхэн бэлдэх, хэрхэн явуулах талаар ихээхэн мэдээллийг өгөх болно гэлээ.

Архангай аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар зөвлөгөөн боллоо

logo-arkhangaiИТХ-ын ажлын алба санаачлан ИТХ-ын төлөөлөгчдөд аймгийн хэлтэс агентлагуудын 2013 оны ажлын тайлан, цаг үеийн мэдээллийг хүргэх уулзалт зөвлөгөөн болон спортын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Анхдугаар зөвлөгөөний талаар төлөөлөгчид өндөр сэтгэлтэй үлдсэн бөгөөд цаашдаа улирал тутам энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулахаар боллоо.

Иргэдийн хурлын үеэр бүрэлдэхүүнээрээ цуглаж асуудлын гарц хайж, шийдэр гаргадаг төлөөлөгчид намын үзэл бодол, байр сууриараа талцдаг ч спортын арга хэмжээн дээр нэг баг болж эерэг уур амьсгал бүрдүүлж чадсан юм. 2012 оны шинэ хурлын ажлын алба бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсныхаа хирээр иргэдийн төлөөлөгчид болон иргэд рүү чиглэсэн олон шинэ ажлуудыг санаачлан зохион байгуулж байна. Олонхи болон цөөнхийн үзэл бодол орон нутгийн хөгжил дэвшил, бодлогын асуудалд харилцан адилгүй зөрчилдөөнтэй байдаг хэдий ч энэ арга хэмжээнээс төлөөлөгчид бие биенийхээ давуу талуудыг олж харсан, шинэ тааламжтай орчин бүрдүүлж чадсан хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн онцолж байна.

Үндэсний соёл, урлаг- Монгол бичгийн гайхамшиг чуулган

DSCF3239Аймгийн хөгжлийн цогц бодлого болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Бүх нийтийн монгол хэл, бичгийн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх “ зорилтын хүрээнд “Үндэсний соёл, урлаг- Монгол бичгийн гайхамшиг” чуулганыг 2013 оны 10 дугаар сарын 24-нд зохион байгуулагдлаа. Чуулганд аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал, ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн, ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ш.Нямдаваа, МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, МОНЦАМЭ сонины фото сурвалжлагч Д.Цэрэнжамц, Монголын “Бичиг соёлын төв”-ийн тэргүүн Д.Ганбаатар болон сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн багш нар, ”Монгол гайхамшиг” наадмын тэргүүн байрын шагналт циркийн жүжигчид, сумдын соёлын төвийн эрхлэгчид, ерөнхий боловсролын сургуулийн захирал, монгол хэл бичгийн багш нар, ахмадууд, аймгийн Зураач Урчуудын Холбооныхон зэрэг 170 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал чуулганыг нээж хэлсэн үгэндээ “…Монгол бичгээ хүн бүр сурч байнгын хэрэглээ болгох, үр хойчдоо түүний гайхамшгийг мэдрүүлж өвлүүлэх нь та бидний хүн төрөлхтний түүний дотор монголын түүхийн өмнө хүлээх үүрэг бас харицлага юм. Энэ бол би Монгол хүн гэж хэлэхийн тулд монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой гэсэн ухаант дээдсийнхээ сургаалийг биелүүлнэ гэсэн үг ээ… “ хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Чуулганд ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ш.Нямдаваа, Багшийн сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш Д.Мөнхтуяа, Монголын “Бичиг соёлын төв”-ийн тэргүүн Д.Ганбаатар нар Монгол бичгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, Монгол бичгийн үүсэл хөгжил, өнөөгийн байдал, Монгол уран бичлэгийн хөгжлийн талаар илтгэлүүд тавив.

Мөн энэ чуулганы хүрээнд Монгол бичгийг хэрэглээг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдаж хэлэлцүүлгээс нэгж дээр буюу сургууль, багш нар, орон нутгийн буюу аймаг сумдад, төр засаг буюу үндэсний хэмжээнд шийдвэр гаргах, хэрэгжүүлэх зөвлөмжийг 3 түвшинд гаргасан юм. МУСТА,Олон улсын циркийн Хүнд үзүүлбэрийн уралдааны алтан медальт, Монгол гайхамшиг наадмын тэргүүн шагналт Д..Áààòàð, МУСТА, Улсын циркийн жүжигчин А.отгонбаяр, Монголын мэргэжлийн циркийн уралдааны мөнгөн медальт, уран нугараач н.Нарангарав нар чуулганд оролцогчдод циркийн хүнд үзүүлбэрийн тоглолт үзүүллээ. Эдгээр уран бүтээлчид Эрдэнэбулган сумын хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүд, ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчид, тэдний эцэг эхчүүдэд тоглолтоо үзүүлэхийн зэрэгцээ, хүүхдийнхээ авъяасыг хэрхэн нээж, хөгжүүлэх талаар сургалт, зөвлөгөөг 10 дугаар сарын 28-ныг дуустал Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс дээр зохион байгуулахаар боллоо. Аймгийн нийтийн номын сан, Багшийн сургууль, сумдын ерөнхий боловсролын сургуулиудаас хамтран зохион байгуулсан Монгол уран бичлэгийн үзэсгэлэн, уралдаан Багшийн сургуулийн номын санд зохион байгуулагдлаа. Монгол уран бичлэгийн уралдааныг багш, сурагч гэсэн 2 ангиллаар явуулсан бөгөөд багш нараас I байрыг Хайрхан сумын Түүхийн багш О.Чулуунбаатар, II байрыг Эрдэнэмандал сумын технологийн багш Б.Золбаяр, III байрыг Багшийн сургуулийн Монгол хэл-уран зохиолын IY дамжааны оюутан П.Батболор нар, сурагчдын ангилалд I байрыг Хайрхан сумын ЕБС-ийн сурагч н.Жавзандулам, II байрыг Хашаат сумын ЕБС-ийн сурагч Б.Балгармаа нар тус тус эзэллээ.

“Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа чуулганд оролцсон Багшийн сургуулийн болон ЕБС-ийн Монгол хэлбичиг, уран зохиолын багш нарт араг зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулснаар чуулганы үйл ажиллагаа өндөрлөлөө. - See more at: http://zasag.mn/m/arkhangai/view/3485#sthash.swO0UoRH.dpuf