ТАНИЛЦУУЛГА

Булган сумын нутаг нь хуучнаар Зая бандида хутагтын шавь, Сэцэн чин вангийн хошуу. 1931 онд Цэцэрлэгмандал аймгийн Эрдэнэбулган уулын хошуунаас байгуулсан. Нутаг дэвсгэр 3207 кв.км, 2436 хүн амтай, 57158 тоо толгой малтай. Нутгийн засаг захиргааны бүтцийн хувьд Тусгалт, Зуунмод, Тамир, Баянбулаг хэмээх багуудтай. Нутгийн өмнөд ба төв хэсгээр Хангайн нурууны Ангархай, Суварга хайрхан, Хойд, Урд Тамир, Хануй голуудын усан хагалбарын уул нурууд, нутгийн төв, хойд хэсгийг Урд Тамирын хөндий эзэлдэг. Сумын төв нь Булгийн дэнж хэмээх газар бөгөөд аймгийн төвөөс баруун урагш 36 км зайтай оршдог.

Газарзүй

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод, ой мод бүхий газар нутагтай. Далайн түвшнээс дээш 2500м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хангайн уулсын мужид багтдаг. 321946 га нутаг дэвсгэртэй. Нутгийн дөрөвний нэгээс илүү талбайг ой эзлэх бөгөөд шинэс, хуш, гацуур, хус, улиас, бургас, хайлаас зэрэг мод ургадаг. Монгол оронд байдаг гүзээлзгэнэ, аньс, бөөрөлзгөнө, самар, мөөг, хад, үхрийн нүд, тошлой, таван салаа, таргаван шийр гэх мэтийн жимс жимсгэнэ, эмийн ургамал элбэг ургадаг.

Уул хөвчдөө буга, согоо, янгир, ирвэс, бүргэд, тас, хэрэм, хүдэр бор гөрөөөс, үнэг хярс тарвага, зурам зэрэг амьтад элбэг.

Газар хөдлөлийн эрчим 8 балл.

Тус сумын нутгаар Урд Тамирын гол урсан өнгөрөх бөгөөд Зуу модны гол сумын төвийн дундуур урсдаг. Урд Тамирын эхэнд байдаг Тэх харайхын хавцал нь байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай.

Цаг уурын нөхцөл

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж температур -250 С
  • 7 дугаар сарын дундаж температур +200С
  • Жилийн дундаж салхины хурд 4- 6м/с
  • Жилийн хур тунадасны нийлбэр 300-400мм.

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 321946,5 га.

ЗориулалтХэмжээ/га/Нийт талбайд эзлэх хувь
Хөдөө аж ахуйн газар156881,348,7%
Ойн сан бүхий газар9513429,5%
Усан сан бүхий газар103733,22%
Тусгай хэрэгцээний газар00%
Тосон суурингийн газар185,70,05%
Зам шугам сүлжээний газар321,030,09%
Тусгай хамгаалалттай газар6721420,8%

Түүх дурсгалын газар

Тус сумын Ар хөшигтийн агуйд эртний хүмүүс амьдарч байсан гэж эрдэмтэд үздэг. Шинэ чулуун зэвсгийн үед холбогдох хадны сүг зураг, дөрвөлжин булш, буган хөшөө, хиргэсүүрүүд, Түрэгийн үед холбогдох булш зэрэг эртний хүмүүсийн дурсгалууд бий.

  • Майдар чулуу (18–р зууны үед босгосон 2 м өндөр бурхан)
  • Буган хөшөө (Сумын төвөөс урагш Тээлийн амны хөшөөгийн дэнжид байх 1.5 м өндөр чулуун буган хөшөө)
  • Бөх мод

You may also like...